УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Түүгээр өмнөх байнгын хорооны хуралдаанаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 50 саналаар санал хурааж байгаа юм. Тухайлбал, “УИХ-д нэр дэвшигч нь сонгууль товлон зарласан өдөр 25 нас хүрсэн байна” гэснийг санал хураах өдөр уг насанд хүрсэн байхаар өөрчилснийг гишүүд дэмжлээ. Мөн намууд телевизийн нэвтрүүлэгт орох хуваарьт цагаа ашиглаж амжаагүй бол түүнийг бусад намд шилжүүлэхгүй гэснийг дэмжлээ. Хуралдаан үргэлжилж байна.
Л.ОЮУН