2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ээлжит тооллого явагдаж буйтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч тооллогын аймгийн комисс ажиллаж байна. Аймгийн даргын захирамжийн дагуу Статистикийн хэлтсээс сумдын Засаг дарга нарт зөвлөмж, чиглэл өгсөн агуулгатай албан тоот, тооллогын ажлын график төлөвлөгөө, тооллогод зориулсан сургалтын хөтөлбөр, тооллогын дүн хүлээн авах хуваарь зэргийг гарган хүргүүлж, аймгийн төвд сумын төрийн санч, статистикч, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Статистикийн хэлтсийн дарга Н.Баасансугар “Хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тооллогын сан, газар тариалангийн мэдээллийн сан, тэдгээрийн хэрэглээ, уялдаа холбоо, цаашдын зорилт”-ын талаар, аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын албаны дарга н.Дархан-Аварга эрлийз малыг хэрхэн тоолох талаар мэдээлэл өгч, Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Д.Гүндэгмаа мал тооллогын арга зүй, программ ашиглалтын талаар сургалт явууллаа.
Эх сурвалж: www.selenge.gov.mn