Өнгөрсөн жил түүний Монголын түүх суддлалыг дэлхий дахинд таниулж буй судалгааных нь ажлыг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Найрамдал” медалиар шагнасан юм. 30 гаруй оронд хэвлэгдсэн Чингис хааны тухай ном нь өнөө жил дэлхийн номын худалдааны тэргүүлэгч сайт болох www.amazon.com-оос зарласан уншигчдын сэтгэлд хамгийн их нийцсэн номын жагсаалтад орж, шилдэг 31 номтой 5 үеийн турш өрсөлдөн дараалан ялж 2011 оны дэлхийн шилдэг номоор шалгарсан билээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын түүх соёл, зан заншил, уламжлалын талаар шинжлэх ухааны өргөн цар хүрээтэй бүтээлүүдээрээ Монголын өнгө төрхийг дэлхий дахинд таниулсан түүний ном 2011 оны шилдэг бүтээлээр шалгасанд нь баяр хүргэв.
Профессор Уэтерфорд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан түүний долоон жилийн өмнө бүтээсэн Монголчуудын өвөг дээдсийн байлдан дагуулалтын тухай бичсэн ном нь одоо ч хүн төрөлхтний анхаарлын төвд байгаад баяртай байгаагаа хэлээд түүний бүтээлийг дэлхийн хэмжээний өрсөлдөөнд ялалт байгуулахад Монголчуудын үүрэг оролцоо, эх оронч сэтгэл хүчтэй байсныг онцолж байв. Тэрээр Монголчуудын эвийн хүч энэ номыг дэлхийн шилдэг ном болгож чадлаа, Монголын ард түмэнд баярлалаа хэмээгээд цаашид өөрийн нэрэмжит сангаараа дамжуулан Монголын түүх судлалыг хөгжүүлэх, Монголын залуу үеийг түүхэнд улам бүр дуртай болгоход нь их зүйл хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж профессор Уэтерфордын цаашдын судалгааны ажилд ажилт хүсч дурсгалын зүйл гардуулав.