Ядаж бүртгүүлж байгаач

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Ядаж бүртгүүлж байгаач

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан нэг гишүүн дутуугаас болж бүтэн цагаар хүлээгдэв. Засгийн газар хуралдаж байсан тул Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, сайд С.Ламбаа нар байнгын хорооны хуралдаанд оролцох завгүй байсан юм. Нэг цаг арван минутын дараа С.Ламбаа сайд ирж сая байнгын хорооны хуралдаан эхлэв.

Ирц гүйцэхийг хүлээж цөхөрсөн гишүүд хуралд суудаггүй гишүүнийг хэрхэн “шийтгэх” талаар албан буцсаар ярьцгаав. Д.Очирбат гишүүн “Орж ирдэггүй гишүүнийг байнгын хорооноос хасвал ямар вэ” гэсэн бол байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хуралдааны 50-60 хувьд суугаагүй гишүүнийг хасах тухай “санал” ч дэвшүүлэв. Ялангуяа тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг хуралд бараг ирдэггүй гэнэ. Тиймд “Ажил ихтэй бол ядаж орж ирж бүртгүүлж байгаач” хэмээн хуралдаан даргалагч хэлж байв.

    Л.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж