Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум энэ зул сарын баяраар эхнэр Миранда Керр болон хүү Фулинтайгаа тэмдэглэхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн оноос эхлэн эхнэр, хүүгээсээ тусдаа амьдрах болсон юм.
Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Опрагийн шоунд оролцох үеэрээ эхнэртэйгээ эргэн нийлэх хүсэлтэйгээ хэлжээ. Блум “Надад хэцүү байна. Би Миранда болон хүүгээ маш их санаж байна. Тэд миний дэргэд байгаа ч би ганцаардаж байна. Миранда хонгор минь намайгаа уучлаарай. Эргэн нийлэхгүй юмаа гэхэд энэ зул сараар хамтдаа нэг ширээний ард суухыг зөвшөөрөөч. Би илүү зүйл шунахгүй” гэж хэлжээ.
Нэвтрүүлгийн дараа Миранда Керр нөхрийнхөө саналыг хүлээн авч буйгаа мэдэгдээд, твиттертээ “Зул сар. Гэр бүл. Уучлалт” гэж жиргэсэн тухай “www.ew.com” мэдээллээ.