АН-ын бүлгийг хэн удирдах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийг хэн удирдах вэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийхээр Төрийн ордны “А” танхимд цуглаад байна.

Тус бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон тул бүлэг удирдлагаа өөрчлөх шаардлагатай болж буй. Тэгвэл энэ асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцэх юм байна.  

Бүлгийн даргад хэд, хэдэн гишүүний нэр яригдах болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, М.Батчимэг, М.Зоригт, Я.Санжмятав нарыг бүлгийн даргад нэр дэвшүүлэх тухай яригдаж, зарим нь Ардчилсан намын бүлгийг удирдах сонирхол байгаагаа ч хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн билээ. Нэр нь яригдах болсон дээрх эрхмүүдийн хувьд бүгд ардаа фракцитай. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан МҮДН, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Нэг ардчилал”, УИХ-ын гишүүн М.Зоригт МоАХ, УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Алтан гадас"- фракцийг төлөөлнө. Харин өнөөдрийн хуралдаанаар эл асуудал нэг тийш болох нь.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж