Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас банкны зээлийн шимтгэл болон циркийн хувьчлалын асуудлаар өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
ШӨХТГ-аас банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна, иргэдийг хохироож байна гэх үндэслэлээр арилжааны банкуудыг шүүхэд өгсөн бөгөөд анхан шатны шүүх хурал өнөөг хүртэл болохгүй байна. Мөн өнгөрсөн жил тус агентлаг нь Циркийг хувьчилж авсан эзэд нь уг байрыг хууль бусаар ашиглах болсон учир Монгол Улсад Циркийн урлаг мөхөхийн даваан дээр байна хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Энэ зөрчлийг арилгах есөн сарын хугацаа дуусах дөхөж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийх гэнэ.
Д.ЖАРГАЛ