Төрийн байгууллагын иргэдтэй харилцдаг албан хаагчдыг харилцааны соёл тааруу муу гэсэн үнэлэлт дүгнэлтийг иргэд байнга хэлдэг. Харин энэ аяны хүрээнд татварын албаны байцаагч нарын харилцаанд тусгай стандартыг нэвтрүүлэх гэнэ. Үүний тулд татварын байцаагч нар татвар төлөгчийг найрсгаар угтаж, мэндчилэх, дарааллын дугаар авахад нь туслах, холбогдох ажилтантай уулзуулах, асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж өгнө. Татварын байцаагч нар татвар төлөгчидтэй чин сэтгэлээсээ инээмсэглэж харилцах нь энэ аяны үндсэн имиж байх учиртай аж. үндсэн үүргээ хэр биелүүлж буйг дүгнэх гэнэ. Үйлчлүүлэгчээ хүндэлж, харилцаж чадсан, татвар төлөгчдөө инээмсэглэн угтаж, “Баярлалаа”, “Баяртай” хэмээн үдэж чадаж буй эсэх талаар байцаагч нарт татвар төлөгчид “Хангалтгүй”, “Дунд”, “Сайн”, “Сэтгэл хангалуун” гэсэн үнэлгээ өгөх юм. Татвар төлөгчдийн үнэлгээг Татварын Ерөнхий Газарт нэгтгэн дүгнэх юм байна. Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас татварын байцаагч нарын талаарх мэдээллийг зургадугаар сарын 16-ны дотор Татварын Ерөнхий Газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст хүлээн авах аж.
Татварын байцаагчид “Инээмсэглэл” аянд нэгдлээ
Татварын онцлог тогтолцоог бэхжүүлэх, нийгэмд улам илүү ойртуулах, иргэнлэг татварын үйлчилгээг улам сайн бүрдүүлэхийн тулд “Соёлтой харилцаа-Инээмсэглэл аян”-г эхлүүллээ. Энэ сарын 18-нд эхлүүлсэн уг аян татвар төлөгчдөд төрийн үйлчилгээг тэгш шударга, соёлтой хүргэж, төлөвшүүлэх зорилготой ба ирэх зургадугаар сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм байна.
А.Болд