Ромын хамба Далай ламтай уулзахаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.14-нд нийтлэгдсэн

Ромын хамба Далай ламтай уулзахаас татгалзжээ

 

Ромын хамба Франсис буддын шашны тэргүүн Далай ламтай уулзахаас татгалзжээ. Италийн Ром хотноо айлчилж буй XIV Далай лам Франсис хамбад уулзах хүсэлтээ илэрхийлсэн аж. Гэвч Ватиканы зүгээс Далай ламын хүсэлтийг хүндэтгэж буй боловч Франсис хамба ямар ч Нобелийн энх тайвны шагналтантай уулзах боломжгүй гэсэн хариу өгчээ. Үүнээс өмнө 2006 онд Далай лам өмнөх хамба XVI Бенедиктэй уулзаж байсан аж. Далай лам Нобелийн энх тайвны шагналтнуудтай уулзахаар Ромд хүрэлцэн иржээ.

 

Ватикан Далай ламын хүсэлтийг буцаасан нь Хятадтай харилцаагаа муутгахыг хүсээгүй хэмээн ажиглагчид дүгнэжээ. Хятад нь Далай ламыг Түвдийн салан тусгаарлагч хэмээж, гадны төрийн тэргүүн, удирдагчид түүнийг хүлээн авч уулзахад дургүйцлээ хурцаар илэрхийлдэг юм. Далай лам Хятадууд Түвдийг эзэлсний дараа 1959 онд Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ. Тэрээр 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Үүний зэрэгцээ Хятадын эрх барих Коммунист намд католик шашинтай гишүүд олон байдаг гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж