Монголын Буддын нийгэмлэгээс “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Бурхны шашинд тулгамдаж буй өнөөгийн асуудал” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Монголын Буддын нийгэмлэг нь олон нийтийн байгуулага бөгөөд тус нийгэмлэгт Монголын буддын шашны лам, хуврагуудаас гадна иргэд гишүүнээр ажилладаг юм байна. Тэд “Монголын буддын шашин сүүлийн жилүүдэд хараа хяналт, нэгдсэн удирдлагагүй байна. Монголд буддын шашин олон зуун жилийн түүхтэйгээр хөгжиж байгаа ч нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй, төр, иргэдтэй төдийлөн сайн харилцаа холбоотой ажиллаж чадахгүй байгаа тул эдгээр асуудлыг цэгцлэн, хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй байна” гэдгийг онцлов. Тэд энэ тухай санал бодлоо Монгол Улсын Ерөнхийлөгч болон улс төрийн албан тушаалтнуудад уламжлах юм байна.
Г.Даша