МҮОХ-ноос Олимпийн өдрийг угтан нэг сарын аян зарлажээ. 1894 оны зургадугаар сарын 23-нд Пьер де Кубертиний санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөний анхны хурал болж олимпийн наадмыг сэргээх шийдвэр гарсан билээ. Энэ өдрийг 1948 оноос эхлэн дэлхийн даяар Олон улсын олимпийн өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Уг арга хэмжээг дэлхийн 150 гаруй улсад жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд “Хөдөлгөөн-суралцах-эрэлхийлэх” агуулгын доор тэмдэглэх болсон билээ. Энэ жил МҮОХ нь Олимпийн өдрийг тэмдэглэх нэг сарын аяны хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулна:
- МҮОХ нь спортын холбоодтойгоо хамтран олимпийн хөдөлгөөнийг сурталчилж, олимпийн хөтөлбөрийн шинэ спортыг таниулах арга хэмжээ зохион байгуулна.
- Олимпод оролцогч тамирчдыг залуу үеийн үлгэр дууриалал болгох, олон нийтэд сурталчлах, хөгжөөнт буухиа тэмцээнийг хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулна.
- “Олимпийн өдрийн 10000 алхам” явган аялал зохион байгуулна.
- Спорт, олимпизмийн сэдэв зургийн уралдаан: гар зураг болон фото зураг
- Олимпод оролцогчдын дэлхийн холбооноос Олимпийн медальтнууд, олимпод оролцогчдыг дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.
www.olympic.mn