Өнөөгийн сургуулиуд ер нь ямар байгууллага болчихов оо. Багш нь сурагчаа хүчирхийлж, сургуулийн “00”-д хүүхдээ оруулаад зодож байхыг мэдэх ч үгүй зогсч, сурагчдыг дээрэмдэх асуудал газар авч, хүүхдүүд хэдэн зуугаараа хоолны хордлогод орж, багшид ад үзэгдэн сургуулиас завсардана… Ганц нэг сургуулийн захиралтай хариуцлага тооцсон шийдвэр гаргасан болж ажлаас нь халах ч нөгөөх нь шүүхээр заргалдсанаар хариуцлагаас мултрах жишээтэй. Товчоор хэлэхэд сургууль гээч хүүхдийн эрх дээд зэргээр зөрчигчддөг, элдэв бусармагийн үүр уурхай болон хувирлаа.
Хүүхдүүд хагалчихна гээд бараг цонх бүрээ төмрөөр торлох шахна. Гаднах хаалгаа хатуу резинээр татуулж, бараг төмөрлөх шахна. Бяцхан сурагчид түүнийг нь онгойлгож дийлэхгүй өвлийн хүйтэнд нусаа гоожуулан хэн нэгнийг ирэхийг хүлээж байх жишээтэй. Хүүхдүүдэд зориулсан хөрөнгийг хүүхдээс хамгаалж байгаа аргачлал нь энэ. Сургуульд хамгийн их байдаг зүйл нь “зан үйл”. Тэр дундаа “Монгол эрийн баримтлах 9 ёс” ч гэх шиг. Элдэв эрээн самбарууд. Үнэндээ боловсрол гэдгийг түгээж буй багш нар өөрсдөө ойлгохгүй байна гэвэл үнэнээс зөрөхгүй. Монгол эрийн, эсвэл эмэгтэй баримтлах ёсыг цээжилсэн хүнийг боловсрол эзэмшсэн, цээжлүүлсэнийг нь эзэмшүүлсэн гэж хувьдаа зөвшөөрөхгүй. Тэр бүхнийг хийхийн тулд хүүхдүүдээс мөнгө татаж, мөнгөө хураалгаагүй нэгнийг нь өвлийн хүйтэнд гэр рүү нь явуулж, ад үзэн ямар нэгэн байдлаар дарамт, шахалт учруулах нь энүүхэнд. Хоногийнхоо хоолыг чадан ядан залгуулж буй эцэг эхэд нь энэ бол “хүчирхийлэл”.
Гэхдээ энэхүү хүчирхийллийнхээ талаар ямар ч эцэг, эх гомдол гаргахгүй. Яагаад. Яагаад гэвэл тэдний гомдол балчир үрсэд нь эргээд аянга мэт буух учраас тэр. Хэрвээ эцэг, эхчүүд сургуулийн захиргаанд гомдол гаргавал багштай хариуцлага тооцсон дүр үзүүлдэг ч цалингаасаа хасуулсан багш уур хорслоо ил, далдаар бяцхан сурагчдаараа тайлна. Эргээд л бяцхан сурагчид дааж, давшгүй дарамтад орно. Хүүхдийнхээ нүдэнд гуниг хурахыг харахыг хэн ч хүсэхгүй. Ийм л шалтгаанаар эцэг, эхчүүд аман дээр нь гарсан бухимдал, гомдлоо буцаагаад залгина. Хүүхдүүд хичээл завсарлаад коридортоо гармагц дахиад л суралцахад зориулсан ийм "дарамтууд"-тай учирна.
Хаашаа л харна, элдэв дүрэм заавар, уриа шаардлага бүхий олон дарамтууд. Энэ бүхэн сургуулийн сурагчид төдийгүй, багш ажилчид удирдлагуудыг залхаахгүй байна гэж үү? Багшийн шаардсан мөнгийг эцэг, эх нь мөнгөгүйгээс өгч чадахгүй байх тохиолдол олон. Үүнээс үүднээс хүүхэд хичээлдээ явах сонирхолгүй болно. Улмаар хичээлээ ч тасалж эхэлдэг. Багагүй хугацаанд тасалсан хүүхэд аяндаа хичээлийн хоцрогдолд орно. Ингээд дүн нь буурах нь элбэг. Багшид тухайн хүүхдийн хоцрогдлыг арилгахын тулд тусгайлан, ганцаарчилсан сургалт явуулах зав байхгүй. Харин хоцрогдсон сурагчаас нь болоод сургуулийн захиргаа багшийн цалингаас хасч эхэлдэг. Энэ тохиолдолд багш сургуулийн захиргаанд болон нөгөө хүүхдүүдэд бухимдах сэтгэл төрж аль болох тийм хүүхдүүдийг ангидаа
байлгахыг хүсдэггүй нь нууц биш. Ингээд л сургууль завсардалт. Энэ мэт шалтгаанаас болоод 10-14 насны 12 мянга илүү хүүхэд өнөөдрийн байдлаар бичиг тайлагдаагүй гэсэн тоо бий.
Нөгөөтэйгүүр сургууль дээр байгаа бүх зүйл, анги танхим өрөө тасалгаанууд, тэдгээрт байгаа бүх сургалтын техник хэрэгслэл, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материалууд цоожтой саванд хадгалагдана. Сургуулиуд ч өмч хөрөнгөө өөрсдийнх биш "улсынх" гэж тооцож, яг л социалист зарчмаар хадгалан хамгаалдаг учраас тэр. Ингэх шалтгаан нь их энгийн. Бас л өмч хөрөнгө дутагдуулсан багш болон хэн нэгэнд төлбөр тавигдаж, цалингаасаа төлдөг тогтолцоотой болохоор хэнийг ч буруутгах арга үгүй. Тэд сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглаж байгаад төлбөрт орж байснаас сайтар хадгалж байгаад тооллогоор бүрэн бүтэн данстай байлгаж байсан нь дээр гэсэн сэтгэхүйтэй.
Тиймдээ ч бүх зүйл шоронгоос ч дутахааргүй хаалга, цуургатай. Сургуулийн модон хаалгыг хүүхэд эвдэлнэ гээд төмөрлөвөл хүүхэд заавал өшиглөж үзнэ, харин эсрэгээр нь шиллэж орхивол өшиглөн хагалж арай зүрхлэхгүй гэдгийг огтхон ч сэтгэдэггүй нь харамсалтай.
Өнөөдөр бүх шатны сургуулиудад "эзэн сэтгэлгээ" үнэхээр дутагдаж байна. Суралцагсад болон багш нартаа итгэл өгч чадахгүй, өмч хөрөнгөө хамгаалах гэж сэтгэлтэй нь хамтад нь "цоожилж", эдэлж хэрэглэхээс илүүтэй, эвдэлж төлбөрт орох айдсаар "хүлж" сургууль хөгжих юм гэнэ.
Сургууль бохир заваан байвал хүүхэд төдийгүй өөрсдөө халдварт өвчнөөр өвдөнө гэдгийг даанч тунгаахгүй. Үйлчлэгчийн л ажил мэт, хамраа таглаад л өнгөрнө. Уг нь бүгд хамтдаа тэнд өдрийг өнгөрүүлдэг. Тийм болохоор тохигүй, эмх цэгцгүй, бохир заваан, хариуцлагагүй байдлын төлөө бүгд санаа тавьж, шаардаж байх учиртай гэдгээ ердөө ч ухамсарлахгүй нь тоогүй. Сайхан орчинд л хүн санаа тэнэгэр ажилладаг биш гэж үү.
“Монголын сургуулиуд өөрчлөгдөөсэй” гэж бид хүсдэг. Албадлагаар бус хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлээрээ сурагчид сургуульдаа очицгоож, багштайгаа хамтдаа өдөр бүрийг үр дүнтэй эрэл хайлт, оюуны олз омгоор дүүрэн өнгөрөөж, цаг ямагт сурч мэдэхийн баяр баясгаландаа бялхаж байгаасай гэж ч хүсдэг. Ийм боломж Mонголын боловсролын салбарт бий юу гэвэл тийм.
Харамсалтай нь бүх зүйл эсрэгээрээ багш оромдохыг боддог бол сурагчид багшийн уйтгартай хичээлээс хурдхан салахыг хүсдэг.
Боловсролыг хэн хэн нь диплом төдийхнөөр төсөөлдөг. Дипломтой л бол өөрийгөө мэргэжилтэн гэж үздэг буруу тогтолцоо бүрэлдсэн гэсэн үг. Ингэсний балгаар дээд боловсролын дипломын төлөөх хийрхэл газар авч байна. Хуурамч дипломтой Сонгинохайрханы Засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүн хүртэл байгаа нь үүнийг нотлох хангалттай жишээ.
Бусадтай барьцаж, эсвэл бусдад гайхуулахын тулд, өөрийн боломж чадвараа үл хайхран ямар ч хамаагүй сургуулийн дипломыг, ямар ч аргаар хамаагүй олж авахын төлөө зүтгэцгээнэ. Яг энэ харалган сэтгэхүй дээр тулгуурлан хэнийг ч ялгалгүй, ямар ч аргаар хамаагүй сургасан болгож, чанаргүй хоосон диплом олгох хуурамч сургуулиуд олширчээ. Суралцагч нь сурах шаардлага хангахгүй хэдий ч мөнгөө төлж байгаа болохоор сургаж буй сургууль нь ч чанар хариуцлага гэдгийг ч умартан бизнес хийн тоглосоор. "Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо" гэдгийн үлгэр шиг. Их, дээд төдийгүй бага , дунд боловсрол олгох 1000 ам.долларын төлбөртэй бишгүй сургууль байх ч мөнгийг нь авсан шигээ боловсролыг түгээж чадахгүй нь олонтаа.
Үүнийг зах зээлийн жам ёсоор шинэчлэгдэж байна гэх олон хүн бий ч үнэндээ бол тийм биш. Өмнөх социализмын үеэс ч дордчихоод байна. Тэр үед ямар мэргэжлээр , хэдэн хүн хаана бэлтгэхийг нарийвчлан төлөвлөж, тэр хэрээр ажлын байр нь бэлэн, авдаг цалин нь өндөр байлаа. Тэр л сэтэхүйгээсээ салаагүй учраас эцэг эхчүүдийнхээ хөрөнгө боломжоор ямар ч хамаагүй дээд сургуулийн диплом олж авах их хөдөлгөөн өрнөлөө. Төлөвлөлт болон баримжаа алдагдаж, "сургалтын төлбөр" нэртэй бэлэн мөнгөний төлөө харилцан бие биедээ "ашигтай" дипломын сургалтууд олширлоо.
Улсын сургуулиуд ч "хандивын" нэртэй ангиуд нээж, хувийн сургуулиуд, гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиуд олноор нээгдэж энд тэндгүй мөнгө угааж эхлэв. Монголд 170 орчим улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуульд 161 мянган оуюутан сурч буй гэнэ. Хэтрүүлбэл арван хүний нэг нь их, дээд сургуульд суралцаж байна. Сургалтын нэг жилийн төлбөрийг багаар 500 мянга гэж тооцвол 80 гаруй тэрмбум төгрөг нэг жилийн хугацаанд сургууль руу урсч байна. Их мөнгө шүү. Ер нь дунд сургуулиа арай ядан төгссөн хүүхдээ албадан дээд боловсролтой болгох гэж эцэг эхчүүд хичнээн ямааны ноолуур , тэмээний ноос , мал махаа мөнгө болгон зарцуулсныг ёстой бүү мэд. Үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүй, амьдралын баталгааны төлөө гэсэн тэдний сэтгэлийн үнэ цэнэ, энэ мөнгө "сургалтын төлбөр" нэрээр хичнээн олон хүний халаасанд орж үргүй зардал болон салхинд хийсэв. Баярламаар ч юм шиг бахархмаар ч юм шиг тоо. Ийм тооны сургуулиудыг жил тутам төгсч байгаа дээд боловсролтонгуудтай атлаа, монгол орон хөгждөггүй, ажилгүйдэл улам газар авсаар. Дээд боловсролтой эдийн засагч дэлгүүрт худалдагч хийж, дээд боловсролтой инженер гадаадад хар ажил хийж, дээд боловсролтой орчуулагч биеэ үнэлж байна.
Суралцагчдаасаа сургалтын төлбөр нэрээр бэлэн мөнгө авч, ашгийн бус гэдэг тодорхойлолтоор ашиг олсон хэрнээ улсад нэг төгрөгийн ч татвар төлдөггүй, сургалтын чанар стандартаа хянуулдаггүй, төгсөгчид нь төгссөн хойноо ажилтай, ажилгүй байх нь ердөө ч хамаагүй сургуулиудтай энэ тогтолцоо тоолбол лавтайяа ардчилалтай нас чацуу. Зөвхөн ашиг олохын төлөө, хариуцлага хүлээдэггүй, чанаргүй ийм олон хувийн сургуулиудын эзэд нь ихэвчлэн УЙХ-ийн гишүүд болон БСШУЯ-ны эрх мэдэлтнүүд болон тэдний гэр бүлийнхэн байгаа нь нууц биш.
Тийм ээ. Энэ он жилүүд диплом хэмээх хоосон цаасны төлөөх хийрхэл, солиорол байлаа. Үр хүүхдээ сайн боловсролтой болгох гэсэн сэтэхүй нийгэмд бүрэлдсэнийг соргогоор харсан нөхдүүдэд хамгийн ашигтай бизнес нь боловсролын салбар болж гэхээс өөр тайлбар олдохгүй нь.
Тэр ч бүү хэл Эрдэм шинжилгээний ажилтан болон цол, зэргийн ажлуудыг захиалгаар, тодорхой үнэлгээгээр хийж өгдөг бизнес ч хэзээний цэцэглэжээ. Их дээд сургуулиуд болон мэргэжлийн сургуулиудад багшлах багш нарт тавих болсон зэрэг, цолны шаардлага нь тухай багшийн авч байгаа цалин хөлсөнд нөлөөлдөг нь ийм алхам руу түлхэж байгаа нь нууц биш. Хэдий болтол хүнээ бус цаасыг шүтэж, оюуны хөдөлмөрийн үнэлгээг хөсөр унагааж, өнгө мөнгөний боол болгох билээ.
Дэлбээлсэн бол хагдарах нь зайлшгүй юм биш үү.

Л.НАРАНТӨГС