Олон улсын далайн байгууллагын үндэсний сургалт, зөвлөгөөн энэ сарын 15-19-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Манай улс Олон улсын далайн байгууллагын гишүүн орноор 1996 онд элссэн аж. Далайд гарцгүй манай орон тус байгууллагын гишүүнээр элссэнд гайхах хүн цөөнгүй ч өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд Хөлөг онгоцны бүртгэлийн эрхзүйн орчноо баталгаажуулснаас эхлэн өнгөрсөн аравдугаар сард Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондоны конвенц болон Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэх зэрэг олон улсын нийт 20 гаруй гэрээ, конвенцид нэгдсэн байдаг.
Зөвлөгөөнд НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Олон улсын далайн байгууллагын зөвлөх Моин Ахмед, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар оролцох юм.
Б.ХУЛАН