Apple-ийн тэргүүнийг оны хүнээр тодруулав

Хуучирсан мэдээ: 2014.12.13-нд нийтлэгдсэн

Apple-ийн тэргүүнийг оны хүнээр тодруулав

Фото: Justin Sullivan / Getty Images / AFP

Apple компанийн Ерөнхий захирал ТимКукыг бизнесийн салбарын хамгийн нөлөөтэй хүн гэж Британийн The Financial Times  сонин тодрууллаа.

Компанийн тэргүүнийн  үйл ажиллагаандаа өндөр амжилттай байсныг тэмдэглээд Стив Жобс гэсэн мундаг хүний дараа өөрийгөө харуулах нь яггүй байсан гэж уг сонин үзжээ.

Кукын гол амжилт нь iPhone 6смартфон,2015 онд худалдаанд гарах Apple Watch цагийг бүтээсэн мөн Apple Pay гэх төлбөрийн системийг бий болгосон явдал гэж сонин дүгнэв.

ТимКуккомпанийг үндэслэгч Стив Жобс огцорсны дараа  дэлхийнIT-брендыг  2011 оноос толгойлж ирэв. Apple нь дэлхийн хамгийн үнэтэй брэнд гэж Forbes сэтгүүл үнэлсэн байгаа. Түүний зах зээлийн үнэлгээг энэ жилийн арваннэгдүгээр сард гаргахдаа 700 тэрбум доллар гэсэн юм. Аравдугаар сард Тим Кук өөрийгөө уламжлалт бус сексийн хандлагатай хэмээн  хэлж олныг шуугиулж байсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж