Даниел Радклифф Эминемийн галзуу фэн

Хуучирсан мэдээ: 2014.12.13-нд нийтлэгдсэн

Даниел Радклифф Эминемийн галзуу фэн

Блиц: Жүжигчин Даниел Радклифф 1989 оны долдугаар сарын 23-нд төрсөн. Тэрээр Английн үргэлжилсэн үгийн алдартай зохиолч Ж.К.Роулингийн “Харри Поттер” цувралд гол дүрийг бүтээснээр нэр алдарт хүрсэн юм. Үүнээс өмнө тэрээр 10 настай байхдаа “ВВС1”-н Давид Коппэрфилд хэмээх телевизийн кинонд тоглосноор анх кино урлагт хөл тавьжээ. Хамгийн сүүлд тэрээр ирэх 2015 оны аравдугаар сард нээлтээ хийх “Victor Frankenstein” гэх аймшгийн кинонд бөгтөр нуруут Игорийн дүрийг бүтээсэн байна.

Ингээд Даниел Радклиффын тухай тэр бүр хүмүүсийн мэддэггүй зүйлсийг сонирхуулъя. Та нар гайхаж магадгүй. Гэхдээ тэрээр реппер Эминемийн галзуу шүтэн бишрэгч гэнэ. Даниел Эминемийн бүх дууг цээжээр мэддэг аж. Тэрээр бүр 10 настайгаасаа хойш Эминемийн фэн болжээ. Царайлаг залуу Даниел их инээд муутай гэнэ шүү. Найз нарынхаа багахан хошигнолд ч тэр элгээ өвдтөл инээх тохиолдол их гардаг байна. Тэрээр жүжигчин биш байсан бол археологич болох байжээ. Даниел дэлхийн эртний түүхийг судлаж, газрын хөрснөөс ямар нэг гайхалтай зүйл хайн малтлага хийх дуртай гэнэ.

Б.АНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж