АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамаг дэлхийн улстөрийн хүрээний хамгийн дэгжин эмэгтэйчүүдийн нэгт зүй ёсоор тооцдог боловч өчигдөр Букингемийн ордонд болсон хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр дээд зиндааны хатагтай нарын загварын өрсөлдөөнд бүдэрсэн гэнэ. Тэргүүн хатагтай Мишель Обама, Их Британийн ерөнхий сайд Дэвид Камероны эхнэр Саманта нар нэртэй дизайнеруудын хийсэн даашинзыг өмссөн боловч гүнж Кейт шиг өндөр үнэлгээ аваагүй ажээ. Харин бал сарын аяллаас дөнгөж ирээд буй Кейтийн гангарсан 175 фунт стерлингийн үнэтэй “Reiss” даашинз ердөө хоёр минутын дараа онлайнаар зарагдаж дууссан ажээ. Даашинзыг худалдаалж байсан “Reiss” дэлгүүрийн худалдагч Кейт гүнжийг телевизээр уг даашинзтай гарахыг харсан бүсгүйчүүд ердөө хоёрхон минутын дотор үлдсэн 20 даашинзыг захиалж дууссан гэнэ. Харин тэргүүн хатагтай Мишель Обама дээрх хүндэтгэлийн арга хэмжээнд өмсөх даашинзандаа 1400 ам.доллар зарцуулсан гэнэ.
Н.Энх