“Анод” банкны хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

“Анод” банкны хэргийг прокурорт шилжүүлжээ

“Анод” банкнаас хуурамч хувьцаа гарган, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон банкны захирлуудын хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, өчигдөр Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. 20 гаруй холбогдогчтой 125 хавтас бүхий уг хэргийг прокурор өмнө нь хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Хэргийн холбогдогч, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр батлан даалтад байгаа бол ТУЗ-ын дарга Н.Энхтөр, гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг энэ сарын 2-нд ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 буюу “Ард иргэдэд хувьцаагаа борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 буюу “Банкны эд хөрөнгийг завшсан”, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 буюу “Банкны хууль тогтоомжийг зөрчсөн” гэсэн гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

А.Болд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж