МИАТ-д шаардлага хангахгүй хоол, хүнс нийлүүлдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

МИАТ-д шаардлага хангахгүй хоол, хүнс нийлүүлдэг байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан Уул дүүрэгт байрлах “Нүхт тур” ХХК-ийн Авиакатерингийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шалгалт явуулж, цөөнгүй зөрчил илрүүлжээ.

Тус компани нь МИАТ төрийн өмчийн хувьцаат компанид катеринг /хоол хүнс нийлүүлэх/-ийн үйлчилгээ явуулдаг компани юм. Шалгалтаар илэрсэн зөрчлөөс дурдвал,

Дулааны боловсруулалтаас гарсан хоол хүнсийг ил задгай нөхцөлд, тасалгааны температурт явуулж байгаа нь хоол бүтээгдэхүүнд дам бохирдол үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Мөн шалгалтын явцад бэлэн болсон хоол хүнснээс дээж авч НМХГ-ын Төв лабораторит шинжлүүлэхэд нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан.

Технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг нисэх онгоц уруу зөөвөрлөхөд зориулалтын хөргүүр, температур хэмжигчтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй.

ус компанид гурилан бүтээгдэхүүн гэрээгээр нийлүүлдэг “Черчилл” ХХК нь улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн  зэрэг нь тогтоогдсон байна.

Дээрх зөрчлүүдийг үндэслэн НМХГ-аас “Нүхт тур” ХХК-д зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн 11 заалттай хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.  Мөн шалгалтаар авсан арга хэмжээний талаарх мэдээллийг гомдол гаргасан иргэн болон Төрийн өмчийн хороо, МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн дарга, удирдлагуудад албан бичгээр хүргүүлжээ. 

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж