Дэлхийн хэмжил зүйн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Эл өдрийг энэ жил “Хими-бидний амьдрал, бидний ирээдүйд” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Энэ баярын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Стандарт хэмжил зүйн алба, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсүүдийн дунд "Metrology-20" цомын төлөөх тэмцээн боллоо. Энэ тэмцээнд волейвол, шатар, теннис, даартсын төрлүүдээр өрсөлдсөнөөс Татварын хэлтэс волейвол, теннис /эр, эм/, шатар /эр/ гэсэн төрлөөр тэргүүн байр, Стандарт хэмжил зүй алба даартс, шатар /эм/ төрлөөр тэргүүн байруудыг эзэлжээ. Харин багийн дүнгээр Татварын хэлтэс тэргүүн байр эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хамт олон Татварын алба байгууллагдсаны 20 жилийн ойг угтсан ажил, спортын гараагаа амжилттай эхлүүлжээ.
А.Болд