Сүүлийн үед нэг ийм үг алдарт гараад байгаа: Сургуулиа төгсөх нь бидний бизнессийн зөнг бүдгэрүүлдэг. Учир нь Bill Gates, Steve Jobs болон Mark Zuckerberg зэрэг шилдэгийн шилдэгүүд нь өөрсдийн амжилтыг хурдсгахын тулд сургуулиа эрт орхисон.
Гэхдээ энэ бол дагаж дууриагаад байх үндсэн загвар биш, зүгээр л онцгой тохиолдлууд юм гэж судлаачид үздэгт би итгэдэг.
Зарим хүмүүс бизнес эрхлэгчдийг бүр цаанаасаа тохирсон гентэй төрдөг ба тэдний амжилтанд ямар ч боловсролын түвшин хамаагүй байдаг гэдэгт итгэдэг. Мэдээж Сониуч, өөртөө итгэлтэй, шийдэмгий гээд амжилттай бизнесс эрхлэгчдийн маш олон зан чанарууд бага залуу насных нь туршлагаас тогтон бий болсон байдаг ч гэлээ сайн боловсрол бол бизнесс эрхлэх арга ухааныг ойлгоход хамгийн хэрэгтэй зүйл юм.
Тийм ч учраас хамгийн үр ашигтай бизнес эрхлэгчид бол эерэг, сөрөг аль аль талаасаа амьдралын арвин их туршлагатай байх төдийгүй онолын болон практикын маш сайн дадалтай байх нь элбэг. Ялагдал амжилтаас хавьгүй илүү багш гэдэг нь бодит туршлагуудаас харагддаг учраас эцэг эхчүүд болон сургуулиуд ялагдал бүтэлгүйтэлүүдийнх нь хариуцлагаас хүүхдүүдийг хамгаалах нь алсдаа тус биш ус болж байж болох юм.
Бид сургуулиа хаясан цөөхөн хэдэн амжилттай бизнесс эрхлэгчдийг мэдэхээс биш үнэндээ Google-ийн Sergey Brin болон Larry Page, YouTube-ийн Chad Hurley мөн GoDaddy-ийн Bob Parsons зэрэг их сургуулийн 4 жилээс хожоо гаргасан маш олон амжилттай бизнесс эрхлэгчд байх ба тэдний түүх интернэтээр дүүрэн байна.
Өсөж дэвжихийг хүсэж буй бизнес эрхлэгчдийн хувьд илүү чухал асуудал нь сургуулиа орхих уу эсвэл үлдэхүү гэдэгт бус коллеж, их сургуульд ашигаа хамгийн их байлгахын тулд юу сурах хэрэгтэй вэ гэдэгт байгаа юм. Коллеж, болон их сургуульд анхаарлаа түлхүү төвлөрүүлэвэл зохих зүйлсүүд:
1. Бизнес эрхлэлтийн хичээлүүдийг үз, гэхдээ илүү нарийвчилсан салбарт мэргэш.
Маркетинг эсвэл нягтлан бодох зэрэг тодорхой бизнессийн салбарт гүнзгийрүүлж судлах нь бизнесын дотоод болон гадаад үйл явцыг ойлгоход маш их дэм болдог. Бизнес эрхлэлтийн хичээлүүд нь бүх элементүүдийг хамтад нь нэгтгэх, өөрчлөлт хийх болон харилцаа холбоо бий болгохтой түлхүү холбогддог.
2. Хэрэглээний бизнесийн хичээлүүд нь ахисан түвшин буюу мастерийн түвшнээс илүү хэрэгтэй.
Бизнесс эхлүүлнэ гэдэг бол пуужин хөөргөхтэй адил биш. Менежмент, боловсон хүчин, болон санхүү зэрэг нийтлэг бизнесийн ойлголтуудыг ерөнхийд нь мэдэж байх нь тодорхой нэг хэсэгт нь гүн мэдлэгтэй байснаас хавьгүй чухал юм. Бизнесийн албан бичиг болон харилцааг бас орхиж болохгүй.
3. Сургууль дээрээ бизнес эхлүүлэлтийн инкубаторын үйл ажиллагаанд оролц.
Ихэнх их сургуулиуд дасгалжуулалтанд төвлөрсөн, бичгийн болон технологийн зөвшөөрөл олгодог албан ёсны инкубатор болон бизнесс хөгжлийн байгууллагуудтай байдаг. Тэдгээр нь танд бага эрсдэл, их хэмжээний дэмжлэгтэйгээр бизнесс эрхлэлтийнхээ анхы алхамыг хийх том боломжийг олгодог.
4. Гадаад хөрөнгө оруулагчдаас ирэх чухал санал хүсэлтэнд зориулж бодит бизнесийн төлөвлөгөө гарга.
Оргилсон санаа төдий байдлаас цааш явах нь маш чухал. Бизнес төлөвлөгөө гаргах нь хүсэж буй зүйлээ яг юу вэ гэдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхийг тань тодорхойлох цорын ганц арга юм. Та сургуулиа төгсмөгц санал хүсэлтүүд нь их зардалтай болох болно мөн та дахиад ганц хичээл үзье гэвч хэтэрхий оройтсон байна.
5. Өөрийнхөө холбоо сүлжээг сургуулиасаа гадна орших ижил сонирхолын бүлгүүд рүү тэл.
Эхлээд өөрийнхөө сургуультай холбоотой ижил түвшний сургуулиудын хэмжээнд эхэл. Дараа нь бус нутгийн бизнесийн байгууллагууд руу салбарал. Үе тэнгийнхэн чинь гадаад хөрөнгө оруулагч, хамт үйл ажиллагааг авч явах хамтран үүсгэгч болон түгээлт, маркетингд чиглэгдсэн байгууллагуудын холбоог олоход тань тус болж чадахгүй байж болно.
7. Зуны дадлага ажил юмуу өөрийн сонирхож буй салбартаа цагын ажил олж хий.
Бизнессийн ямар ч хүрээнд амжилтанд хүрэхэд тань хэрэгтэй бүгдийг та ном сурах бичгээс сурч чадахгүй. Нийлүүлэгчийн харилцаа, түгээлт болон үнэлгээний онцлог шинж чанарууд нь цаг хугацаа болон мөнгөний зохицуулалтын ерөнхий элементүүд шиг л чухал байдаг. Бодит туршлагыг эртхэн олж ав.
8. Төгсөхөөсөө өмнө өөрийнхөө анхны бизнесийг эхлүүл.
Сурахаа болих болон сурснаа хэрэгжүүлэхэд хэзээ ч эртдэггүй. хувьцаат компани байгуулах мөн даатгал, боловсон хүчин, болон татварын асуудлуудтай харьцахын хүнд хэцүүтэй тулгарснаар л хамгийн их зүйлийг сурах болно.
Энэ бол зүгээр л нэмэгдэж буй мэдлэг болохоос мөрийний хэмжээ эсвэл таны эхний оролдлогоороо хүрэх туйлын амжилт биш гэдгийг сана.
Их сургуульд сурч болох хамгийн шилдэг зүйл бол хэрхэн сурах – хурдан бас үр ашигтай. Бодит ертөнцөд өөрчлөлт маш хурдтай явагддаг, тиймээс таны сурах бичгээс сурсан зүйлс тань яг хэрэг болох үедээ хоцрогдсон байж болно. Таны их сургуулийн диплом хүртэл үнэ цэнэгүй болж болно. Үнэ цэнэ нь харин өрсөлдөгч нараасаа түрүүлж өөрийнхөө бизнест хэрэгтэй шинэ батламжийг олж авах чадварт л байгаа юм.
Хэрвээ та аль хэдийнээ Харвардын Их Сургуульд орчихсон тэгээд хурдан сурч чаддагаа баталчихсан бол сургуулиа хаяж дэлхийг өөрчлөхөд хүлээгдэх зүйл байхгүй. Харин бусдынх нь хувьд арай илүү бооцооны төлөө жаахан дадлага хийх хэрэгтэй байх.
Эх сурвалж: biznetwork.mn