“Ногоон Дарь эх”-ийн цутгамал Парист зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

“Ногоон Дарь эх”-ийн цутгамал Парист зарагдлаа

Францын нийслэл Парис хотноо болсон Сотбисын /Sotheby’s/ дуудлага худалдаагаар Занабазар хийцийн хүрэл цутгамал 3.46 сая евро /4.3 сая орчим ам.доллар/-гийн үнэ хүрч зарагджээ.

 

Сотбисын дуудлага худалдаанаас “Ногоон Дарь эх” -ийн хүрэл цутгамалыг маш ховор үзмэр хэмээн үнэлж, 300 мянган евро хүрнэ гэж тооцоолж байсан аж.

 

 

Сүүлийн өдрүүдэд энэ асуудал монгочлуудын анхаарлыг зүй ёсоор татаж, Засгийн газраас дуудлага худалдааг хориглохыг оролдсон ч амжилт олсонгүй.  

 

Тодруулахад, 17-р зууны үеийн “Ногоон Дарь эх”-ийн хүрэл цутгамалыг хууль бусаар Франц руу гаргасан байж магадгүй хэмээн сэжиглэж буйгаа Боловсролын сайд Лу.Гантөмөр Сотбис компанийн захирал Гийом Серуттид илгээсэн захидалдаа дурьджээ. Тэрээр мөн захидалдаа Монголын Засгийн газраас Занабазарын урлагийн бүтээлүүдийг 1920-оод оноос хойш худалдахыг хориглосон байдгийг мэдэгдэж, хүрэл цутгамалын гарал үүсэл болоод хуулийн үр дагаварыг харгалзан үзэхийг сануулсан байв.

 

Сотбисээс гаргасан тайлбарт бичсэнээр “Ногоон дарь эх”-ийн цутгамалыг Жан-Клод Моро-Гобард гэгч хүнээс 1954 онд Парис хотод худалдаж авсан гэнэ.

 

Эх сурвалж: Вloomberg

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж