Олон улсын сонирхогчдын боксын холбооноос санаачлан анх удаа зохион байгуулсан “Дэлхийн лиг” буюу “World Series of Boxing” тэмцээний аваргууд тодрох мөч ойртоод байна. Хувийн дүнгээр боксын лигийн аваргын төлөөх өрсөлдөөн энэ сарын 27, 28-нд БНХАУ-ын Гүйянд өрнөнө. Тэнд 54 кг-д Казахстаны Канат Абуталипов ДАШТ-ий хүрэл медальт Францын Нордин Оубаалитай, 61 кг-д мөн Казахстаны Ержан Мусафиров БНХАУ-ын Ван Жиминьтэй халз тулах бол 73 кг-д Украины Сергей Деревянченко Азербайжаны залуу од Солтан Мигитиновтой тулалдана. Харин 85 кг-д Алжирын Абделхафид Беншабла энэ жил нэг ч хожигдоогүй яваа Францын Людовик Грогуетэй, +91 кг-д дэлхийн аварга итали эр Клементе Руссо Азербайжаны Магомедрасул Межидовыг сорих юм. Тулааны ялагчид Лондон-2012 олимпийн эрхээ тус бүр 20 мянган ногооны хамт гардах ажээ.
Харин тавдугаар сарын 6, 7-нд өмнөд хөршийн Гүйжоүд болсон багийн шувтаргын тулаанд “Парис Юнайтед”-ын ширэн бээлийтнүүд Казахстаны “Астана Арланс”-ыг 6:4-өөр сөхрүүлэн түрүүлжээ. Францын баг ийнхүү анх удаагийн WSB-д түрүүлж 500 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.

Ц.Баатар
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин