УБТЗ-ын даргыг солих тухай хэлэлцээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын даргыг солих тухай хэлэлцээгүй гэв

“Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо /совет/-ны ээлжит хуралдаан өчигдөр эхэлсэн билээ.

Өчигдөр нилээн оройтож эхэлсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа дуусгаагүй тул өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар болсон байна.

УБТЗ  ХНН-ийн 2014 оны үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөөний биелэлт, 2015 оны тээврийн төлөвлөгөө, төмөр замын техникийн шинэчлэлийн тухай асуудлыг Монгол, Оросын талын төлөөлөл болсон Ерөнхий хорооны гишүүд хэлэлцэж буй юм.

Уг хурлаар УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг сольж, оронд нь орос дарга тавих гэнэ гэсэн мэдээллийг эх сурвалжаас тодруулахад “Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Замын даргын халаа сэлгээний тухай огт байхгүй. Одоогоор төлөвлөсөн асуудлаа л хэлэлцэж байгаа” гэсэн хариултыг өглөө.  


 “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны одоогийн бүрэлдэхүүн:  

 

ОХУ-ын талаас:

  • В.Н. Морозов. “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч
  • А.С. Цыденов. ОХУ-ын тээврийн орлогч сайд
  • В.В. Морозов. “Оросын төмөр замууд” НХН-ийн Монгол улс дахь Ерөнхий төлөөлөгч

 

Монголын талаас:

  • Ё.Манлайбаяр. “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орогч дарга, Зам тээврийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • Д.Болдбаатар. Эдийн засгийн хөгжлийн яамны эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын дарга
  • Г.Вандандагва. Монголын Төмөр замчдын холбооны ерөнхийлөгч нар ажилладаг.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж