ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /XII.11/ Энэтхэг улсад айлчлал хийж байгаа юм. Путины айлчлалын хүрээнд ОХУ-ын “Росатом” цөмийн энергийн корпораци Энэтхэгт ирэх 20 жилийн хугацаанд 12 эрчим хүчний блок барих гэрээ байгуулсан байна. Үүний зургааг нь Куданкуламт барьж байгуулахаар болсон бол үлдсэнийг нь хаана барихаа төлөвлөөгүй байгаа гэнэ. Оросын барьсан 1000 мегаваттын Куданкулам АЦС-ын нэгдүгээр блок Энэтхэгийн Тамил Наду мужид амжилттай ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ “РосАтом” корпорацид ирсэн гадаадын захиалгын өртөг нь 100 тэрбум ам.доллараас илүү болсныг Сергей Кириенко мэдээлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters, Associated Press