болж төрнө гэдэг их л үнэ цэнэтэй мэт тайлбаладаг, түүгээрээ сайрхдаг
байсан үе ард хоцрох дог шүү. Цаг үе өөрчлөгдөөд хүний үнэ цэнэ ч
буурах хандлагатай болж байна, цаана чинь. Хурдан удмын морь доод тал нь
50 сая, дээд тал нь 200 сая төгрөгт хүрч үнэд орж байна. Гэтэл “Онцгой
байдлын” хэдэн аврагч маань гал, усны хүнд хэцүү аюулаас амьд хүн
аварвал 10500 төгрөг авдаг гэж байна. Харин нас барсан хүн “аварсан”
тохиолдолд 20 мянган төгрөг авдаг гэнэ. Энэ нь үндсэн цалин дээр нь
шагнал цалин журмаар олгодог нэмэгдэл хөлс юм уу даа. Ингээд харахаар
амьд хүн аварсан нь дээр үү, цогцос “аварсан” нь дээр үү гэдэг асуудал
гарч ирж байгаа биз.
Уралдаанд сойж байгаа морийг байнга эмчийн үзлэгээр оруулж,
шаардлагатай эм тариаг нь тэр дор нь хийж, ёстой л харж үздэг гэнэ
лээ. Бас чанарын шаардлага хангасан хоол тэжээлээр тасралтгүй хангаж,
зарим тохиолдолд хоолыг нь шинжилгээнд оруулдаг гэсэн. Гэтэл хүн
өвдөөд эмнэлэгт үзүүлэхээр эмч нь тоодоггүй. Нэг тоож харахаараа өөр
эмнэлэг рүү явуулчихдаг гээд л асуудал их байдаг. Эмнэлэгт хэвтэж
эмчлүүлэхийн тулд ёстой л нөгөө дээс томж найзыгаа авардаг үлгэр шиг юм
болдог юм билээ. Өнөөдрийн амьдрал ийм л байна.
Ямааны ноолуурт зориулж мөнгө төсөвлөж, ямаанд зориулж тэрбумаар нь
мөнгө гаргадаг хэрнээ хотын төвийн ТҮЦ-үүдийг хураан авч хэчнээн ч хүний
амжиргаагаар тоглов доо. Ядарсан хүнийг улам ядраах арга хэмжээ авч
байгаа төр засгийн бодлогыг зөв гэхэд хэцүү, буруу ч гэхэд хэцүү байна.
Яадаг ч байсан нэг л сонин байна. Бүх зүйл сайхан байгаа мэт ярьдаг эмч
нар, бүх зүйл асуудалгүй байгаа гэж ойлгодог сайд нар, нэгнийгээ
унагахаар улайрч байгаа эрхэм түшээд үнэ цэнэ, үнэлэмжийн талаар нэг
бодохгүй бол болохгүй нь ээ. Хүний төлөө, хүний үнэлэмжийн тухай
асуудлыг хойш тавьж морь, ямаатайгаа яриад, амьдрах хүн байвал би
өөрийгөө гомдсонд тооцъё.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин