“Тогтвортой аялал жуулчлал-2011” семинар болно

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

“Тогтвортой аялал жуулчлал-2011” семинар болно

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Тогтвортой аялал жуулчлал-2011" орон нутгийн мэргэжилтнүүдийн семинар зохион байгуулах гэж байна. “Континентал” зочид буудалд маргааш болох семинарт олон улсын мэргэжилтнүүд оролцож, орон нутгийн мэргэжилтнүүдэд хичээл заах юм байна. Аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулах олон улсын жишээ туршлагын талаар “Арима” корпорацийн захирал Арима Хироюки, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх олон улсын туршлагын талаар Тогтвортой хөгжил төвийн зөвлөх, Английн иргэн, ноён Брайн Батмоу нар сургалт явуулах ажээ.

Мөн сургалтын үеэр аялал жуулчлалын эрх зүйн тогтолцоо, "Дисковер Монголиа" хөтөлбөрийн тухай, зочид буудал ба жуулчны баазуудын стандартын шаардлагууд, аялал жуулчлалын салбарын төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, Монголын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар, ан агнуурын тусгай зөвшөөрлийн тухай, аялал жуулчлалын мэдээллийн сан танилцуулга, орон нутгийн БОАЖГ-ын харилцаа, чиг үүрэг зэрэг өргөн хүрээтэй сэдвээр орон нутгийнханд мэдээлэл өгөх юм байна.

Б.УНДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж