Зарим мэдээллийн хэрэгслээр болон цахим ертөнцөд автомашины дугаарын хязгаарлалтын хүчинтэй хугацаа дууссан гэх мэдээлэл түгээд байна.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дугаарын хязгаарлалтад хүчинтэй хугацаа гэж байхгүй. Хязгаарлалт урьдын адил үргэлжилж байгаа тул иргэд ташаа мэдээлэлд автаж болохгүй” гэсэн юм.
Мөн ирэх даваа гариг/12.15/-ийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулахад, одоо үйлчилж байгаа 07.00-22.00 цагийн хязгаарлалтыг 08.00-21.00 цаг болгон наашлуулах эсэхийг шийдвэрлэх гэнэ.
Д.ЖАРГАЛ