“50 саяын уналт” нэвтрүүлгээс залруулга хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

“50 саяын уналт” нэвтрүүлгээс залруулга хийж байна

“Боловсрол суваг” телевизээс бэлтгэн хүргэдэг “50 саяын уналт” нэвтрүүлгийн 2014 оны 12-р сарын 10-ны дугаарт Японы сүмо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргалын нэрийг Монгол Улсын иргэншлээ хэвээр хадгалан үлдээгүй сумо бөхчүүдийн нэрсэд багтаасан нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ болохыг мэдэгдэж байна.

Нэвтрүүлгийн асуулт зохиогч найдвартай бус эх сурвалжаас авсан мэдээллийг бидний зүгээс бүрэн  хянан шалгаагүй буруугаа хүлээж байна. Иймээс их аварга Хакухо М.Даваажаргал болон тэдний гэр бүл, их аваргын мянга мянган шүтэн бишрэгч, сумо бөх сонирхогчид болон Монголын нийт үзэгчдээсээ уучлал гуйж байгааг хүлээн авна уу.

Бид цаашдын дугаарууддаа дахин алдаа гаргахгүй байхыг хичээн, мөн улам бүр шинэ сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой асуултуудыг нэвтрүүлгээрээ хүргэж байх болно.

 

Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж