О.Магнай: Сонгууль хийх шаардлага байна уу

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

О.Магнай: Сонгууль хийх шаардлага байна уу

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг Шийдлийн засгийн газарт дэд сайдад очих нь хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

Тэгвэл үүнд О.Магнай цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн бөгөөд “Миний нэртэй холбогдуулж дэд сайд болно гэж байгаа мэдээллүүд худлаа гэдгийг мэдэгдье. Тийм зүйл байхгүй” хэмээсэн байна.

Мөн тэрээр МАН-тай хамтран засгаа байгуулж буйд ч шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн “Бүгдээрээ нийлж засаг барих юм бол сонгууль хийх шаардлага үгүй. Энэ миний байр суурь бас ардчиллын үнэт зvйл” хэмээсэн байна.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж