Малала Ерөнхий сайд болохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Малала Ерөнхий сайд болохыг хүсдэг

Нобелийн хамгийн залуу шагналтан Пакистан охин Малала Юсуфзай

 

Нобелийн хамгийн залуу шагналтан Пакистан охин Малала Юсуфзай өчигдөр /XII.10/ энх тайвны шагналаа гардлаа. Пакистаны Малала Юсуфзай болон Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатьяртхи нарт Нобелийн шагнал гардуулах ёслол Норвегийн нийслэлд болжээ. Тэд боолчлол, шашны хэт туйлшрал, албадан хөдөлмөр эрхлэлтийн эсрэг хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж, амь насаа эрсдэлд оруулсны төлөө Нобелийн энх тайвны шагналтан болсон юм. Талибанчуудын сумнаас амь мултарсан Малала охин ирээдүйд улс төрд хүч үзэж, Пакистаны Ерөнхий сайд болохыг хүсч явдгаа илэрхийлжээ.

 

Малалаг шагналаа гардмагц Норвеги улсаал орогнол хүсэгч оюутан залуу хүндэтгэлийн тайз руу гүйн ирж, Мексик улсынхаа далбаагаа далласан байна. 21 настай Адан Кортес Салас нь Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны тусгай урилгаггүй хэрнээ чанд харуул хамгаалалтын хажуугаар нэвтэрч чадсан аж. Энэ явдлын улмаас Норвегийн Ерөнхий сайд Эрна Сольберг түр завсарлага авч, хамгаалалтын хайхрамжгүй байдалд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

 

Нобелийн шагнал гардуулах ёслол Альфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд болдог уламжлалтай аж. Альфред Нобель 1896 онд 63 насандаа таалал төгсчээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатьяртхи

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж