УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгүүд удтал зөвшилцсөний эцэст Засгийн газрыг байгуулахад хамтрахаар болсон билээ. Гэвч МАН гэрээнд зааснаа сайн судалсангүй юу, аль эсвэл Засгийн газарт хамтарчихаар болчихно гэж бодсон уу, УИХ-ын байнгын хороодыг ч бас парламент дахь суудлынхаа тоогоор хуваах ёстой гэсэн шаардлагыг Ардчилсан намд тавьсан аж.
Үүнд нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд “Бүлгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан. Хамтран ажиллах саналд Засгийн газрын төвшинд хамтрах тухай онцолсоноос УИХ-ын төвшинд хамтрах тухай байгаагүй. Зарчимтай байя” гэсэн хатуухан хариуг өгчээ.
Ийм хариу сонссон МАН-ынхан “Ардчилсан намынхан гэрээнээсээ буцлаа” гэх мэт үг хаяж, эхэлсэн байна.
Г.ДАРЬ