Эрчүүд ба зурагтын удирдлага

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Эрчүүд ба зурагтын удирдлага

Зурагтын удирдлагыг хоёр янзаар тайлбарлаж болно.


Зурагтын удирдлага: Эм үг-Зурагтын сувгуудыг нэгээс нөгөө рүү солих хэрэгсэл


Зурагтын удирдлага: Эр үг-Зурагтын 55 сувгийг хоёр минут тутамд жирэлзүүлэн солих хэрэгсэл


Олон зуун жилийн турш эрчүүд анд явж ирээд түүдэг гал ширтэн тойрч суудаг байлаа. Юм ч ярихгүй, бусад нь ч ярь гэж шаардахгүй зүгээр л сууцгаана. Энэ бол тэдний хувьд стрессээ тайлж, маргааш өглөө шинэ анд гарах зайгаа цэнэглэж байгаа хэрэг. Орчин үед түүдаг гал арай өөр зүйлээр солигдсон. Сонин, ном, зурагтын удирдлага болсон.


Гэтэл аль нэг суваг дээр тогтолгүй суваг жирэлзүүлэн солих тэр амралт эмэгтэйчүүдийн дургүй зүйлсийн нэг. Нөхрөө нас барахаар нь зурагтын удирдлагтай нь хамт оршуулах тухай хүүхнүүд өөр зуураа хошигнон ярьдаг. Завгүй өдрийн төгсгөлд хүүхнүүд ямар нэг шоу нэвтрүүлэг үзэж, эсвэл хүмүүсийн харилцааны тухай яриа сонсож, хэн нэг хүний ярилцлагыг сонирхож алжаалаа тайлах дуртай. Хүмүүсийн яриа, үйл хөдлөлийг анхааралтай ажигладаг. Сурталчилгааг ч амтархан үзнэ. Харин эрчүүд сувгаа солиод л, солиод л. Боломжит бүх сувгийг эхнээс нь дуустал нь жирэлзүүлнэ. Яг л асуудлыг шийдвэрлэх гарц хайх боломжит бүх хувилбарыг бодож үзэж байгаа шиг. Нөгөөтэйгүүр тэд өөр зүйлд анхаарлаа хандуулж байж өөрийнхөө зовлонг түр мартдаг. Тиймдээ ч үдшийн мэдээний хөтөлбөрийг эрчүүд үзэх дуртай. Харчуудын тархи моно шугамтай тул нэг дор нэг л зүйлд төвлөрч чаддаг. Тийм болохоор мэдээ үзэж байхдаа тэд өөрийнхөө асуудлыг тас мартдаг. Энэ бол стрессээ тайлах сонгодог арга. Товчхондоо тэд зурагтаар юу гарч байгааг сонирхдоггүй, өөр юу гарч байна гэдгийг л сонирхдог.


Эмэгтэйчүүд бол хэчнээн сонирхолтой нэвтрүүлэг үзэж байсан ч толгой дотроос нь сэтгэлийг нь зовоож байгаа асуудал хэзээ ч салахгүй. Тэдний тархи олон замын үйлдэлтэй.


Хүүхнүүд нөхөртөө зурагтын удирдлага хэчнээн чухал амралтыг бэлэглэдгийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Нэг онигоо бий. “Диваажингийн эрчүүд гартаа зурагтын гурван удирдлагатай, бас жорлонгийнх нь суултуур үргэлж дээшээ сөхөөтэй байдаг” гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж