Насри багтаа 20 сая евро авчирлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Насри багтаа 20 сая евро авчирлаа

Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тоглолтод Английн “Манчестер Сити” Италийн “Рома”-гийн талбайд зочлон 2:0-ээр ялалт байгуулснаар дараагийн шатанд шалгарч чадлаа. Маш хариуцлагатай тоглолтод Венсан Компаниг талбайд гаргах байх гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан ч мэдүүлэгт багтсангүй. Давид Силва харин тоглолтын өмнөх фитнес сорилтыг давсан тул нөөцөнд суулаа. Харин гэмтсэн Агуэрогийн оронд довтлогчийн байрлалд Эдин Жеког гаргасан юм.

Талбайн эзэн Ромынхон тав дахь минутад гоол оруулах тун дөхсөн. Хосе Холебас хаалгатай маш ойроос цохьсныг Жо Харт хааж чадав. Хоёр баг маш чухал ач холбогдолтой тоглолт хийж буй тул ихэд болгоомжилсон байдалтай тоглосон. 26 дахь минутад Хесус Навас гоол оруулсан ч шүүгч түүнээс өмнө отон тоглолтыг тодорхойлсон байлаа.

Хоёрдугаар үеийн 60 дахь минутад Самир Насригийн гайхалтай цохилтоор бөмбөг шонд ойн хаалганд орсон юм. Үүний дараагаар “Рома”-гийн довтлохоос өөр аргагүй болж, өрсөлдөгчөө торгуулийнх нь талбайд шахаж эхэлсэн. Хэд хэдэн аюултай довтолгоо эзэн багийнхан хийснээс 72 дахь минутад Костас Маноласын мөргөсөн бөмбөг шон онов.

Насригийн гоол

Гэлээ ч “Сити”-гийнхэн талбайн эздийн шуургалсан довтолгоог зогсоож дөнгөсөн төдийгүй Самир Насригийн дамжуулалтаар Пабло Сабалета дахин нэг гоол оруулсан юм.

Энэ тоглолтод баг нь хожиход гол үүрэг гүйцэтгэсэн Самир Насригийг гавьяаг дурьдахгүй байхын аргагүй. Тэрбээр багтаа Аваргуудын лигт үргэлжлүүлэн өрсөлдөх эрх авчирснаас гадна дараагийн шатанд шалгарсан багт олгох 20 сая еврогийн ашгийг шууд авчирсан юм.

"Рома" (Итали) – "Манчестер Сити" (Англи) – 0:2

Гоол: Насри 60, Сабалета 86.

"Рома": Де Санктис, Майкон (Флоренци 79), Янга-Мбива, Манолас, Холебас, Пьянич, Кейта, Наингголан, Жервиньо, Тотти (Дестро 70), Ляйич (Итурбе 67).

"Манчестер Сити": Харт, Сабалета, Демикелис, Мангала, Клиши, Фернандиньо, Фернандо, Навас (Сильва 67), Насри (Коларов 89), Милнер, Жеко (Йоветич 67).

Шар хуудас: Янга-Мбива – Жеко, Насри.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: horom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж