“Залуу дипломатчдын клуб” байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

“Залуу дипломатчдын клуб” байгуулагдлаа

Гадаад хэргийн яамны залуу албан хаагчдын санаачилгаар байгуулагдсан “Залуу дипломатчдын клуб” үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Уг клубын зорилго нь

  • Дипломат албанд өндөр чадвартай залуу боловсон хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэх
  • Өмнөх үеийн залгамж чанарыг хадгалах
  • Залуу ажилтнуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх
  • Улаанбаатар дахь дипломат корпустай идэвхтэй харилцах
  • Хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Тус клуб 2014 оны аравдугаар сарын 31-нд болсон бүх гишүүдийн хурлаараа дүрмээ хэлэлцэж, бүтэц зохион байгуулалтаа баталжээ.

 Байнгын ажиллагаатай 11 гишүүн бүхий Зохицуулах зөвлөл, клубын тэргүүн, дэд тэргүүнтэй байхаар баталж, нийт 84 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

“Залуу дипломатчдын клуб”-ыг өнгөрсөн сарын 28-ны өдөр албан ёсоор нээсэн аж. Энэ хугацаанд тус клуб “Эрүүл биед саруул ухаан” явган аялал, “Around the world” хэлэлцүүлэг, “Өглөөний мэнд” мэдээллийн цаг зэрэг арга хэмжээг зохион байгуулаад байна.

Н.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж