“Видео тоглоомын эцэг” Ральф Баер өөд болжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

“Видео тоглоомын эцэг” Ральф Баер өөд болжээ

Ральф Баер

Фото: AP

“Видео тоглоомын эцэг” гэж нэрлэгдсэн Америкийн инженер Ральф Баер энэ сарын 6-нд  нас барсныг түүний дотны хүмүүс мэдээлжээ. Нью-Гэмпшир мужийн  Манчестер хот дахь өөрийн гэртээ 92 насандаа ийнхүү таалал төгслөө хэмээжээ.

Баер 1922 оны гуравдугаар сарын 8-нд Германд төржээ. Түүнийг 16 настай байхад гэр бүл нь АНУ-д дүрвэн гарав. Тэрээр Радиогийн тухай мэдээ олж унштлаа арьс ширийн үйлдвэрт ажиллаж байв. Дараа нь өөрөө радио электроникт бие даан суралцаж байгаад дайны дараа Чикагогийн дээд сургуулийг дүүргэн телевиз, радиогийн салбарын бакалавр болсон байв.

Баер телевиз ашиглан тоглож болох тоглоомын шинэлэг санааг Америкийн нэгэн компанид 1951 онд санал болгоод татгалзсан хариу авчээ.

Үүнээс 15 жилийн дараа тэрээр дэлхийд анхны тоглоомын консолийн урьдатгал болох төхөөрөмжийг зохиов.

Хожим түүний лицензийг Magnavox компанид худалдсан бөгөөд компани нь PlayStation, Wii (Nintendo), Xbox зжргийн эхлэл болсон Odyssey төхөөрмжийн цувралыг гаргасан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж