Өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Энэ өдрийг анх 2007 оноос эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон өдгөө 7 дахь жилдээ "Бид мартахгүй" өдөрлөгийг Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон юм. Цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 50 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан гэсэн судалгаа байдаг. Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээнд нийт 18 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Өнөөдөр 10 цагт Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагаас энэхүү үйл ажиллагааг харьяа газар, хэлтсийн удирдлага болон цагдаагийн албанд шинээр орсон алба хаагч, амь үрэгдсэн алба хаагчдынхаа ар гэр бүлийн төлөөлөлтэйгөө хүндэтгэлийн танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Б.ТУУЛ
Эх сурвалж: montsame.mn