2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Өвөрхангай, Говь-Алтай аймагт малын галзуу өвчин гарлаа
Говь-Алтай аймгийн Цогт, Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоёр тэмээ, нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь аймгийн мал эмнэлгийн албаны лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвар Сьерра-Леон улсад эрчимтэй тархсан хэвээр байна
2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан. 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна.
Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, 6 нас баралтаар нэмэгджээ.
Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Канад улсад шувууны томуу бүртгэгдлээ
Канад улсын Abbotsford хотын шувууны аж ахуйд шувууны томуугийн өндөр хоруу чанартай H5N8 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн дэгдэлт бүртгэгджээ. Тус фермд нийт 144.000 шувуу байснаас 644 шувуу үхсэн байна.
Эх сурвалж: ДАЭМБ
Шуурхай удирдлагын төв