1. Монгол улс чөлөөлөгдсөний 15 жилийн баярын арга хэмжээнд оролцуулахаар н.Элиава тэргүүтэй Зөвлөлтийн Төвийн гүйцэтгэх хорооны төлөөлөгчдийг томилон явуулсугай. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн ардын комиссиарат, Батлан хамгаалахын ардын комиссиаратын төлөөлөгч нарыг оруулсугай.
2. Монголын Засгийн газарт бэлэг болгон илгээсүгэй. Үүнд:
а) Зөвлөлтийн таван сайн кино;
б) Бүрэн төхөөрөмж ба кино аппараттай 12 сурталчилгааны автомашин;
в) Автомашинд байрлуулсан 12 хээрийн амбулатори;
г) Хүн амыг нь нар, сар, ододтой наад захын танилцуулах зорилгоор дуран авай болон одон орны бусад төхөөрөмжүүд;
д) Иргэний агаарын тээврийн дөрвөн онгоц;
е) Монголын армид зориулсан улс төр, гэгээрлийн янз бүрийн эд хөрөнгө, монгол үсэгтэй нүүдлийн хэвлэх үйлдвэрийг бэлтгэх. Эд хөрөнгийн тоо, жагсаалтыг н.Ворошилов тодорхойлно.
3. Монголд хоёр сарын хугацаатайгаар циркийн 35-40 хүний хамтлагийг баярын дараа БНМАУ-аар аялан тоглолт хийлгэхээр томилон явуулсугай.
4. Дээр дурдсан бэлгийг Улаанбаатарт долдугаар сарын 10-ны дотор бэлтгэн цагт нь хүргэхийг зохих бүх байгууллагуудад үүрэг болгосугай.