“Time” эцсийн шатанд үлдсэн 8 хүнийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

“Time” эцсийн шатанд үлдсэн 8 хүнийг зарлалаа

Дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг “Time” жил бүр “Оны хүн”-ийг тодруулдаг билээ. Тухайн жилдээ хамгийн их олны анхаарлыг татаж, онцгой амжилт, үйлдэл хийсэн нэр дэвшигчийг уншигчдийн санал асуулгаар ийнхүү тодруулдаг уламжлалтай.

 

Энэ оны “Оны хүн”-ийг өнөөдөр зарлах ба эцсийн шатанд найман нэр дэвшигч шалгаран үлдээд байгаа юм.

 

 

1. Фергюсоны жагсагчид.

 

Энэ оны наймдугаар сард ямар ч зэвсэггүй, 18 настай хар арьс хүүг цагаан арьс цагдаа гудамжинд олон удаа буудан хөнөөсөн хэрэг гарсан.  Уг хэргийг шүүх хурал арваннэгдүгээр сард болж, цагдааг буруугүй гэж үзсэн юм. Үүнийг эсэргүүцэн АНУ-ын томоохон хотуудад жагсаал цуглаан болсон билээ.

 

2. Эбола вирустай тэмцэгчид.

Одоогоор 7000 гаруй хүний амийг аваад байгаа эбола вирустай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг уншигч олон ихээр дэмжиж байна.

 

3. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин.

Сочигийн олимп, Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орсон, Украины хямрал зэрэг энэ жил болсон үйл явдлуудтай холбогдон түүнийг энэ оны хүнээр тодрох өндөр магадлалтай хэмээн үзэж байна.

 

4. Иракийн Курдистаны удирдагч Масуд Барзани.

Курдистаны Ерөнхийлөгчөөр энэ жил сонгогдсон юм. Ерөнхийлөгч ард түмнээ хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлээс хамгаалахын тулд тусгаар улс болгохоо мэдэгдсэн юм.

 

5. Алибаба группын үүсгэн байгуулагч Жек Ма.

Жирийн англи хэлний багш байсан Ма 25 тэрбум ам.долларын IPO гаргасан Alibaba группийг үүсгэн бий болгож чадсан байна.

 

6. Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк.

Энэ жил iPhone 6 ухаалаг гар утасны шинэ загвараа танилцуулснаас гадна ижил хүйстэн гэдгээ зарласан зоригтой мэдэгдлийг нь онцолжээ.

 

7. АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн комиссар Рожер Гудилл.

Тэрбээр олон хэл ам дагуулсан асуудалтай жил Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогчдыг амжилттай зохион байгуулж ажиллажээ.

 

8. Америкийн дуучин Тейлор Свифт.

Тэрээр “1989” гэх цомгоо гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 117 сая хувь борлогджээ. Дуучин бүсгүй энэ жил 481 сая ам.долларын ашиг олсон байна.

 

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж