Монголд өрнөсөн цагаан морин жилийн хувьсгалын уриа “Хонхны дуу”-нд төрийн соёрхол хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тэртээ 1989 онд монгол хүн бүрийн зүрхнээ итгэл найдварын оч сүүмэлзүүлэн улмаар бадраан эгшиглэж байсан энэ дуунд төрийн соёрхол хүртээсэн нь үнэхээр зөв шийдвэр боллоо.
Төв Азийн цээжинд өнөөдөр ардчиллын бамбар болон гэрэлтэж байгаа эх орноо тухайн үед нойрноос сэрээсэн энэ дууг С.Цогтсайхан агсан зохиосон билээ. Түүний шагналыг гэргий Н.Наташа болон хүү Ц.Түшиг нар нь болон гэр бүлийнхэн нь, хамтран зүтгэж явсан нөхөд нь гардан авлаа.
Л.НАР