Лиу Тиенан авлигын хэргээр насаараа хоригдоно

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Лиу Тиенан авлигын хэргээр насаараа хоригдоно

Лиу Тиенан

 

Хятадын улстөрд сайдын энтэй албан тушаал хашиж байсан эрхэм авлигын хэрэгт бүх насаараа шоронд хорих ял сонслоо. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга асан Лиу Тиенаныг шүүх хурал өнөө өглөө /XII.10/ Хэбэй хотын Лангфанг шүүхэд болжээ. Өдгөө 60 настай Лиу Тиенаныг хэд хэдэн компаниас их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгажээ. Лиу Тиенаны авлигын хэрэгт “Toyota Motor” корпорацийн хамтарсан үйлдвэр хүртэл холбогдсон аж. Тэрээр 2013 онд албан тушаалаасаа халагдаж, өнгөрсөн есдүгээр сард авлигын хэрэгт сэжиглэгдсэн баривчлагджээ. Хятадын прокурорууд Лиу Тиенаныг хүү Деченийх нь хамт 35.6 сая юань /5.74 сая ам.доллар орчим/ авлига авсан хэрэгт буруутгасан байна.

 

Лиу Тиенан нь мөн Хятадын Үндэсний эрчим хүчний удирдах газрын даргаар ажиллаж байжээ. Гэвч “Caijing” эрэн сурвалжлах сэтгүүлийн орлогч репарктор Лиу Тиенаны блогт хууль бус үйл хэргийг нь элчилсэн материалуудыг нийтэлснээр албан тушаалаасаа халагдсан байна. Лиу Тиенаныг “агнасан нь” Хятадын дарга Си Зинпиний эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэлд сайдын түвшний албан тушаалтанг шалгасан эхний алхам болсон байна. Хятадын дарга Си Жинпин 2012 онд албан тушаалаа авсанаас хойш ялаанаас /бага гарын авлигач, доод албан тушаалтан/ бар /их хэмжээний авлигын хэрэгтэй дээгүүр албан тушаалтан / хүртэлх бүх түвшинд авлигатай “дайн” зарласан билээ.

 

Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо нь аж үйлдвэрийн стратеги төлөвлөлт гаргаж, томоохон хөрөнгө оруулалт, компаниудын нэгдэл, худалдааг батлахын зэрэгцээ ундаа, архинаас шатахуун хүртэл бүх барааны үнэд нөлөөлөх эрх мэдэлтэй аж. Тус хорооны өөр хэд хэдэн экс дарга нар авлигын хэрэгт сэжиглэгдэн өрдөн шалгагдаж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж