АНУ-ын Сангийн яам “AIG”-гийн хувьцаагаа худалдана

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын Сангийн яам “AIG”-гийн хувьцаагаа худалдана

АНУ-ын Сангийн яам Олон улсын даатгал, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “American International Group”-ын төрийн мэдлийн хувьцааг худалдах болсноо мэдэгдлээ.  АНУ-ын Засгийн газар “AIG”-гийн тус бүр нь 29 ам.долларын үнэтэй 200 сая ширхэг хувьцааг нийт 5.8 тэрбум ам.доллараар худалдаалж, хувьцаа эзэмших эрхээ шилжүүлэх ажээ. Нью-Йоркийн санхүүгийн гудамж Wall Street дэх банкууд АНУ-ын Сангийн яамны  эзэмшиж байсан хувьцааг худалдаж авбал  хувьцааны үнэ 7.1 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгаа гэнэ.

2008 оны санхүүгийн хямралын үеэр АНУ-ын Засгийн газар “American International Group”-т 180 тэрбум ам.долларын санхүүгийн зээл олгож, хувьцаа эзэмших эрхтэй болсон ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж