Эрмитаж Лондонгийн музейгээс нэг чухал үзмэр зээлжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Эрмитаж Лондонгийн музейгээс нэг чухал үзмэр зээлжээ

Shirchin Baatar

Өчигдөр өглөө цай уух зуураа Вoлл Стрийт сонинг гарчиглаж суугаад нэгэн сонирхолтой нийтлэл таарахаар нь уншив. Эрмитаж музей 250 жилийн ойгоо тохиолдуулж нэг чухал үзмэр Лондонгийн музейгээс түр зээлсэн байна. Тэр үзмэр нь грекийн голын бурхан Илиссос юм . Үүнээс үүдээд грекүүд тус үзмэрийг буцааж авах асуудлаа дахин сэргээн тавьжээ. Тус үзмэрийг XIX зууны эхээр Элгин Лорд Грекийн Партенон хийдээс Отман туркээс хамгаалж буй нэрийн дор ховхолж аваад Английн засгийн газарт зарж, 1817 ондоос хойш Лондонгийн музейд тавигдсан ажээ. Англичууд тус үзмэрийг хуул ёсоор авсан, грекчүүд болохоор тэд дээрэмдсэн болохоор буцааж өгөх ёстой гэж олон жил маргаж буй ажээ. Оросуудын хувьд бол энэ үзмэр хэнийх ч бай олон нийтэд хүрч байвал сайн гэж үзэж байгаа юм байна. Үүнээс үүдээд хоёр жилийн өмнөх яриа санаанд оров. Эрмитажийн куратортай ярьж байхдаа "-Юань улсын үеийн Монголын ховор нандин дурсгалыг Монгол улсад зээлдэн авч монголчууддаа үзүүлбэл зөвшөөрөх үү?" гэж асуусан юм. Тэрээр шууд "-Үгүй. Энэ бол одоохондоо боломжгүй" гэж хариулав. Яагаад тэгэж хэлж буйн учир шалтгааныг тодруулан асуухад "-Монгол улсад музейн үзмэрийн дулаан чийгшилтийг тохируулдаг мэргэжилтэн байхгүй. Бид энэ талаар судалж харьцаж үзсэн. Одоо байгаа хүмүүс нь үзмэр хадгалалтын талаар ямар ч ойлголтгүй. Хэрвээ бид нар тийм нөхцөлд үзмэрээ зээлдүүлбэл муудаж устах болно. Хэдийгээр Монголын түүх дурсгалын зүйлc мөн гэдэг нь үнэн хэдий ч одоо бол дэлхийн соёлын ховор өвд орно. Энэ соёл өвийг бод мэдсээр байж устгуулвал хүн төрөлтхний өмнө буруутан болно. Үнэндээ бид монголчуудын хүсэл эрмэлзлэлийг боож хаасан юм байхгүй. Бодит байдал ийм байна." гэж хариулж билээ. Надад хэлэх үг олдоогүй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж