Обама Хатан хаантай хундага тулгажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Обама Хатан хаантай хундага тулгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европ дахь айлчлалынхаа хоёр дахь өдөр Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзаад, Букингемийн ордонд хатан хаан II Элизабеттай хүндэтгэлийн зоог барьж, хундага тулгасан байна.

Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обамагийн хамт Букингемийн ордон болон Уэстминистрийн сүмд зочилжээ.  Обама өнөөдөр Ерөнхий сайд Дэвид Камеронтой хэлэлцээр хийж, Британийн парламентад илтгэл тавих юм байна.  Даваа гаригт  Умард Ирландын Нэгдсэн вант улсаас эхэлсэн түүний айлчлал  Францад болох “Их найм”-ын уулзалтаар үргэлжилнэ. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх “Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, алан хядлагыг зогсооход АНУ, Британийн цэргийн эвсэл, НАТО-гийн хамтын ажиллагаа тулгын гурван чулуу байх болно гэдгийг Обамагийн  айлчлал баталж өглөө” гэжээ.

Британийн Ерөнхий сайд Дэвид  Камерон, Ерөнхийлөгч Барак Обама нарын уулзалтын өмнө эсэргүүцэгчдийн жижиг бүлэг энэ айчлалыг эсэргүүцэж, Ерөнхий сайдын ордны өмнө жагссан байна. 

Дэвид Кэмерон энэ айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой гэж мэдэгдэж байжээ.  Хоёр орны тэргүүний хэлэлцэх гол асуудлын халуун сэдэв нь Ливи дэх улс төрийн хямрал, Афганистан дахь “Arab Spring” бослого болон Израиль, Палестины ужиг зөрчил тэмцэл байх бололтой.
Ажиглагчдын үзэж буйгаар дэлхийн “супер” орнуудын тэргүүн нар хувийн аар саар, худалдаа наймааны ажил ярихгүй нь тодорхой ажээ. Букингемд барьсан хүндэтгэлийн зоогт  Английн хатан хааны гэр бүлийнхэн, улстөрч, алдартнууд зэрэг 170 гаруй зочин хүрэлцэн ирсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж