Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болов

Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болов

Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Гадаад хэргийн яаманд амжилттай болж өндөрлөв.

Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, францын талаас Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл нар даргалж, хоёр талын Гадаад хэрэг, Байгаль орчин, Эдийн засаг, Эрчим хүч, Хөдөө аж ахуй, Хөдөлмөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөгчид болон Засгийн газрын зарим агентлаг, төрийн өмчит компаний төлөөлөл бүхий нийт 40 орчим хүн оролцож, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Францын Төрийн сайд Матиас Фэкл Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдааныг даргалахын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхан, Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй уулзав.

Мөн тэрбээр Монгол Улсад хөрөнгө оруулж буй Францын хувийн хэвшлийн төлөөлөл болон тэдгээрийн монгол түншүүдтэй үдийн зоог барьж, Монгол, Францын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж