Нэгэнт хэвшил болсон муу зуршлыг хаях амаргүй. Гэхдээ тамхитай хийх тэмцлийг арай хялбар болгох арга бий. Энгийн энэ аргуудаас танилцуулъя.
-Гаа хэрэглэ. Гаатай бохь зажил. Эсвэл гаатай чихэр, цэвэр гаа хүлх. Амны хөндийн сэнгэнэсэн үнэр амт тархинд мэдээлэл дамжуулан, тамхи үгүйлэх таны рефлексийг дарна.
-Ус уу. Гэхдээ удаанаар. Аяга усыг бага багаар балган, яаралгүй уу. Тамхи нэхэх хорхойг угааж алга болгоно. Аяга ус уугаад дуусахад ямар ч байсан тамхи татмаар байгаа оволзсон их хүсэл чинь арай дарагдсан байна.
-Бохь зажил. Сэнгэнэсэн сайхан амт амны хөндийг цэвэр байлгахаас гадна завгүй байлгана. Никотиний амттай бохь зажлахыг зарим хүн зөвлөдөг ч цэвэр гаатай бохь хамаагүй үр дүнтэй. Тэгээд ч ямар нэг зүйлийг зажилж байхад тамхи татах хүсэл бага төрдөг.
-Усан үзэм ид. Усан үзмийг зажилж идэх нь ам завгүй байлгах нэг аргаас гадна түүнд агуулагддаг антиоксидант нь тамхи үгүйлэх донтолтыг багасгадаг.