“Audi" компани 2017 оноос цахилгаан хөдөлгүүртэй загвараа зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ загварын “SUV" нь байгаль орчинд анхаардаг, чинээлэг хэрэглэгчдийг онилоод байгаа “Tesla Motors"-той өрсөлдөхөд зориулагджээ.
Бүтэн цахилгаан хөдөлгүүртэй, нийтэд зориулсан анхны машинаа худалдаанд гаргаснаар “Audi" шинэ зах зээлд хөл тавьж байна.
Ирэх онд тус компани 115 мянга 900 ам.долларын үнэтэй спорт загварын “R8" болон цахилгаанаар ажилладаг “A3 E-Tron" загвараа зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа аж. Тансаг зэрэглэлийн автомашины дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч “Audi" компани 2014 онд анх удаа 1.7 саяас олон машин борлуулах хүлээлттэй байгаа юм.
Үүнээс гадна “Ferrari" компани 1050 морины хүчтэй хосолсон хөпдөлгүүртэй шинэ загвараа олон нийтэд танилцууллаа. Жил бүрийн уламжлалт арга хэмжээнийхээ үеэр танилцуулсан “FXX K" загвар нь нэг сая еврогийн үнэтэй байх юм байна.
Энэ удаад тус компани 12 цилиндертэй 860 морины хүчтэй хөдөлгүүртээ 190 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүр нэмж суурилуулжээ.