НҮБ 16,4 тэрбум ам.доллар хүсэв

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

НҮБ 16,4 тэрбум ам.доллар хүсэв

Валери Амос 2014 оны намар Украинд айлчлах үеэр. Фото: Peter Leonard / AP

 

НҮБ дэлхийн хамтын нийгэмлэгт хандан 2015 онд дэлхийн хүмүүнлэгийн тусламжийг явуулахад зориулан 16,4 тэрбум  ам.доллар цуглуулахыг хүслээ. Энэ тухай НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албаны сайтад өгүүлжээ.

“Цуглуулсан хөрөнгийн 80 гаруй хувийг сөргөлдөөнд нэрвэгдэн хүчирхийлэл, харгислал сүйрэлд өртсөн орнуудад илгээх болно” гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Валери Амос Женев хотод болсон хуралдаан дээр хэлжээ. Тухайлбал, хүмүүнлэгийн тусламжийг Афганистан, Ираку, Мьянма, Украин, Йемен зэрэг орнуудад хүргэх аж. Ингэхдээ нийт 7,2 тэрбумын тусламжийг Сирийн сөргөлдөөний хохирогчдод хүргэхээр төлөвлөсөн байна. НҮБ ирэх онд 22 оронд тусламж үзүүлэх бөгөөд тэр нь 57,5 сая хүнийг хамрах гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж