Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан хэрэгт шалгагдаж байсан "Мунзуй" хочит Г.Нямдоржийг шүүх хурал өчигдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж, түүнд ял оноожээ. Шүүхээс Г.Нямдоржид нэг жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлэх ялаар шийтгэсэн байна.
Г.Нямдоржийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “DHL” барилгад хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулж байсныг өнгөрсөн гуравдугаар сард илрүүлэн баривчилж байсан юм.
Д.ЖАРГАЛ