Ц.Мөнхбаяр Д.Оюунхорол гишүүнд захиа дайжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр Д.Оюунхорол гишүүнд захиа дайжээ

УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүн Г.Уянга Байгаль орчин, аялал жуулчлалын шинээр томилогдож буй сайдад хандсан захиас ирсэн талаар танилцууллаа.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж жагсах үеэрээ галт зэвсэгтэй ирж, буун дуу гаргаснаас буруудаж, хорих ял авсан Ц.Мөнхбаяр гишүүнээр дамжуулан Д.Оюунхорол сайдад үгээ хэлэхийг хүсчээ. Г.Уянга гишүүн энэ талаар “Шоронгоос захиа ирсэн. Таныг сайдаар томилогдож буйтай холбоотойгоор найдвар нь сэргэж буйгаа хэлсэн. Захиасандаа “Би амь гуйхгүй. Харин Урт нэртэй хуулийг маань аваад гараач гэсэн байна” гэв.

Г.Уянга гишүүн цааш нь “Байгаль орчноо хамгаалах гэсэн хүсэл эрмэлзлэл энэ хуульд шингэсэн байгаа. Иймд энэ хуульд онцгой анхаарал хандуулаасай. Байгаль орчноо гэсэн ганц хуулиа уул уурхайн өмнө сөхрүүлчихмээргүй байна” хэмээн нэмж хэлэв.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж